Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбар, дэлгэцийг байрлуулах байршлыг тогтоох тухай

Огноо: 2021-04-06 Дугаар:16 Нээгдсэн:1486

      Сонгуулийн ухуулах хуудас болон

зурагт самбар, дэлгэцийг  байрлуулах

байршлыг тогтоох тухай

 

 

        Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн  тухай  хуулийн 36.2 дахь хэсэг, 37.3 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь.

  1. Монгол  Улсын  Ерөнхийлөгчид  нэр   дэвшигчдийн   сурталчилгааны  ухуулах хуудас болон зурагт самбар, дэлгэцийг  байрлуулах байршлыг сумын төвийн босоо тэнхлэгийн төв зам дагуух нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, хайс, гэрлийн шонгийн хоорондох зайг ашиглахаар  тогтоосугай.
  2. Сурталчилгааны ухуулах хуудас  болон  зурагт   самбар, дэлгэцийн байрлалд хуулийн дагуу  хяналт тавьж  ажиллахыг  Сумын сонгуулийн  хороонд  үүрэг  болгосугай.
  3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж  ажиллахыг  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Ж.Ганхуяг / -д   даалгасугай.

 

 

 

                                      ДАРГА                            Ц. БАТНӨХӨРЛӨЛ

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%