Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Сумын багийн оноосон нэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх тухай

Огноо: 2021-04-06 Дугаар:15 Нээгдсэн:1513

     Сумын багийн оноосон нэрийг

     аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар

хэлэлцүүлэх тухай

 

 

         Монгол Улсын засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.2 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.8.4, 11 дүгээр зүйлийн 11.3.3, 11.8 дахь хэсэг, сумын Газар зүйн нэрийн дэд зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдээс ТОГТООХ  нь:

  1. Тус сумын   газар  зүйн  нэрийн  дэд  зөвлөлийн   хурлын  тэмдэглэлд  заасан багийн оноосон нэр, дугаар / 1-р буюу Баянцагаан, 2-р буюу Аргалант, 3-р буюу Цорго, 4-р буюу Ойгон, 5-р буюу Шар нуруу  / -ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн Улсын Их Хурлаар батлуулахыг  дэмжсүгэй.
  2. Багийн нэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн Улсын Их Хурлаар батлуулахтай холбогдох баримтыг  бүрдүүлэн Газрын Харилцаа Барилга, Хот Байгуулалтын Газарт хүргүүлэхийг Газрын даамал / Д. Бадамханд / - д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Ж. Ганхуяг / -д  даалгасугай.

 

 

 

 

                                 ДАРГА                            Ц. БАТНӨХӨРЛӨЛ

 

 

 

 

 

 

 

 

togtool  А4  2021on

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%