Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Шагналын тодорхойлолтыг уламжлах тухай

Огноо: 2021-02-17 Дугаар:14 Нээгдсэн:1294

     Шагналын  тодорхойлолтыг  уламжлах

тухай

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 22  дугаар зүйлийн  22.1.15 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1. Хөдөө аж  ахуйн салбарт олон жил  ажиллаж   нэгдлийн  материаллаг баазыг бэхжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хадлан тэжээл бэлтгэх ажилд идэвхи зүтгэл гаргаж ирсний зэрэгцээ одоо төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөл, ая тухтай дулаан орчинг бүрдүүлэх, техникийн бүрэн бүтэн байлдыг тогтмол ханган ажиллаж байдаг      хөдөлмөрийг   нь  өндрөөр   үнэлж  Янжмаагийн  Энхбаярыг “ Алтан гадас ” одонгоор шагнуулахаар ЗДТГ-ын  хамт олноос  ирүүлсэн саналыг  дэмжсүгэй.  
  2. Янжмаагийн Энхбаярыг “ Алтан гадас ” одонгоор шагнуулахаар тодорхойлсон  тодорхойлолтыг  аймгийн  Засаг  дарга / Д. Түвшинжаргал /-д  уламжилсугай.
  3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Ж. Ганхуяг / -д үүрэг  болгосугай.

 

 

 

ДАРГА                             Ц. БАТНӨХӨРЛӨЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%