Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

2021 онд ойгоос бэлтгэх модны нөөцийн хэмжээг тогтоох тухай

Огноо: 2021-02-25 Дугаар:13 Нээгдсэн:1387

2021 онд ойгоос  бэлтгэх модны

нөөцийн хэмжээг  тогтоох тухай

 

         Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж түүний удирдлагын  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг,   Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 75 дугаар  тогтоолыг  үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь.

  1. Сумын хэмжээнд   2021 онд   ойн  сангаас  бэлтгэх  модны  нөөцийн  хэмжээг  хавсралт  ёсоор баталсугай.
  2. Сумын Засаг даргад даалгах нь:

             а/ Батлагдсан хэмжээнд ойгоос мод бэлтгэх ажлын биелэлтийг зохион байгуулах.

            б/ Сум дундын ойн анги, Байгаль орчны алба, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийг  удирдлагаар хангах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах.

            в/ Дээрхи мод бэлтгэх нөөцийн  хэмжээнд   багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих.

            г/ Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах хууль болон бусад эрх зүйн акт, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийг мөрдөж  ажиллах.

  1. Ойн мэргэжлийн  байгууллага  арчилгааны,  завсарын  огтлолтоор  бэлтгэсэн хэрэглээний модны 100 шоо метр тутамд өөрийн хөрөнгөөр 1 га талбайд  ойжуулалт  хийх  ажлыг  зохион  байгуулахыг  Сум  дундын  ойн  ангийн  даргын  үүргийг  түр орлон гүйцэтгэгч / Э. Дарамсэнгэ / -д үүрэг болгосугай.

4.Тогтоолын  хэрэгжилтэнд  хяналт тавьж  ажиллахыг Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Ж. Ганхуяг / -д  даалгасугай.

 

 

 

                                  ДАРГА                             Ц. БАТНӨХӨРЛӨЛ                  

 

 

 

 

                                                                                                                             togtool  А4  2021 on

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%