Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Шагналын тодорхойлолтыг уламжлах тухай

Огноо: 2021-02-17 Дугаар:12 Нээгдсэн:250

Шагналын  тодорхойлолтыг  уламжлах

тухай

 

       Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 22 дугаар  зүйлийн 22.1.15 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдээс ТОГТООХ  нь:

  1. Эрүүл мэндийн  салбарт  олон  жил  тасралтгүй  үр  бүтээлтэй   сувилагчаар ажиллаж  сувилахуйн тусламж үйлчилгээг хүн амд жигд  хүртээмжтэй хүргэх их үйлсэд  өөрийн мэдлэг, чадвараа байнга  дайчлах, шинийг санаачлах, ая тухтай орчин бий болгох, хамт олноо хошуучлан салбарын хэмжээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд удаа дараа тэргүүлсэн амжилт  гаргаж   байсан, гавьяаныхаа амралтын хугацаанд мал маллан өөрийн арга туршлагаа залуу малчдад зааж сургаж байдаг тэргүүний халамжлан хүмүүжүүлэгч    таны    хөдөлмөрийг    өндрөөр      үнэлж Цэгмэдийн Дуламсүрэнг “ Алтан гадас “ одонгоор  шагнуулахаар Ойгон багийн иргэдээс   ирүүлсэн саналыг дэмжсүгэй.

2.Цэгмэдийн Дуламсүрэнг “Алтан гадас” одонгоор шагнуулахаар тодорхойлсон  тодорхойлолтыг  аймгийн  Засаг  дарга / Д. Түвшинжаргал /-д уламжилсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Ж. Ганхуяг / -д  үүрэг  болгосугай.

 

 

 

                                                ДАРГА                            Ц. БАТНӨХӨРЛӨЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

togtool  А4  2021on

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%