Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Шагналын тодорхойлолтыг уламжлах тухай

Огноо: 2021-02-17 Дугаар:11 Нээгдсэн:1261

Шагналын  тодорхойлолтыг  уламжлах

тухай

 

       Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 22 дугаар  зүйлийн 22.1.15 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдээс ТОГТООХ  нь: 

  1. Олон жил нэгдэл, нийгмийн мал сүргийг тогтмол өсгөж  нэг малаас авах ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлэх, малын тарга хүч авалт, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, зудад тэсвэртэй мал сүргийг бий болгоход онцгой анхааран ажиллаж байсан, гавьяаныхаа амралтын хугацаанд сүргийн бүтэцийг сайжруулж, нутгийн шилмэл  омог  бий болгох,    өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх, ажлын байр бий болгох, ядуурлыг буруулах үйл ажиллагааг дэмжин, өөрийн    арга   барил,  туршлагаа  залуу   малчдад   зааж    сургаж    байдаг   тэргүүний халамжлан  хүмүүжүүлэгч  таны  хөдөлмөрийг өндрөөр  үнэлж  Ламжавын Янжмааг  “ Хөдөлмөрийн хүндэт ” медалиар шагнуулахаар Ойгон багийн иргэдээс  ирүүлсэн саналыг  дэмжсүгэй.  
  2. Ламжавын Янжмааг “    Хөдөлмөрийн  хүндэт  ”    медалиар  шагнуулахаар тодорхойлсон  тодорхойлолтыг  аймгийн  Засаг  дарга / Д. Түвшинжаргал /-д уламжилсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Ж. Ганхуяг / -д  үүрэг  болгосугай.

 

 

 

                                         ДАРГА                              Ц. БАТНӨХӨРЛӨЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

togtool  А4  2021on

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%