Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Шагналын тодорхойлолтыг уламжлах тухай

Огноо: 2021-02-17 Дугаар:05 Нээгдсэн:1350

Шагналын  тодорхойлолтыг  уламжлах

тухай

 

       Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 22 дугаар  зүйлийн 22.1.15 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдээс ТОГТООХ  нь:   

  1. Банк, санхүүгийн салбарт олон жил хөдөлмөрлөж байгууллагын үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай, хамт олноо хошуучлан ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байсан, өөрийн арга туршлага, нягтлан бодох, тооцооны мэдлэгээ хойч үеийн залуучуудад тогтмол зааж сурган, халамжлан хүмүүжүүлж байгаа таны хөдөлмөрийг өндрөөр үнэлж Дагвадоогийн Дашлхагвааг  “ Хөдөлмөрийн хүндэт ” медалиар шагнуулахаар Баянцагаан багийн иргэдээс  ирүүлсэн саналыг  дэмжсүгэй.  
  2. Дагвадоогийн Дашлхагвааг “ Хөдөлмөрийн хүндэт ” медалиар  шагнуулахаар тодорхойлсон  тодорхойлолтыг  аймгийн  Засаг  дарга / Д. Түвшинжаргал /-д уламжилсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Ж. Ганхуяг / -д  үүрэг  болгосугай.

 

 

 

                                   ДАРГА                          Ц. БАТНӨХӨРЛӨЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%