Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

"Аймгийн аварга малчин" цолоор шагнуулахаар нэр дэвшсэн малчдын тодорхойлолтыг уламжлах тухай

Огноо: 2021-01-13 Дугаар:02 Нээгдсэн:249

“Аймгийн аварга малчин” цолоор

шагнуулахаар нэр дэвшсэн малчдын

тодорхойлолтыг уламжлах тухай

 

       Монгол Улсын Засаг   захиргаа,  нутаг   дэвсгэрийн  нэгж  түүний  удирдлагын  тухай  хуулийн  22  дугаар   зүйлийн  22.1.15 дахь    заалтыг үндэслэн Иргэдийн      Төлөөлөгчдийн      Хурлын    Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь.

  1. Мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил ажиллаж мал сүргээ тогтмол өсгөж  нэг малаас авах ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлэх, малын тарга хүч авалт, байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, зудад тэсвэртэй мал сүргийг бий болгоход онцгой анхаарч сүргийн бүтэцийг сайжруулж, нутгийн шилмэл  омог  бий болгох,    өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх, ажлын байр бий болгох, ядуурлыг буруулах үйл ажиллагааг дэмжин баг хамт олноо хошуучлан ажилласан доорхи нэр бүхий малчдыг “ Аймгийн аварга малчин” цолоор  шагнуулахаар багуудын Иргэдийн Нийтийн Хурлаас  ирүүлсэн саналыг  дэмжсүгэй. Үүнд:

                 Баянцагаан багийн   малчин – Дарамын  Мижиддорж

                 Аргалант  багийн малчин – Гончигжавын Доржравдансүрэн

2.Дээрхи малчидтай холбогдолтой материалыг бүрдүүлж Аймгийн засаг дарга 

/Д. Түвшинжаргал /-д уламжлахыг  Сумын Засаг дарга / Ц. Отгонбаяр  / -д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга / Ж. Ганхуяг / -д  үүрэг  болгосугай.

 

 

 

                                    ДАРГА                          Ц. БАТНӨХӨРЛӨЛ

 

 

 

 

 

 

 

 

togtool  А4  2021 on

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%