Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

ИТ-ын ээлжит III хуралдааныг товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг батлах тухай

Огноо: 2021-01-13 Дугаар:01 Нээгдсэн:217

ИТХ-ын ээлжит  lll  хуралдааныг  товлон

  зарлаж, хэлэлцэх асуудлыг батлах

тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  20 дугаар  зүйлийн  20.1.1 дэх   заалт,   23  дугаар    зүйлийн   23.4  дэх   хэсэг, 25 дугаар  зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь.

 

  1. Сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын   ээлжит  lll хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  10:00 цагт   хуралдуулсугай.
  2. ИТХ-ын ээлжит lll хуралдаанаар доорхи асуудлыг  хэлэлцсүгэй.
  3. Сумын Засаг даргын 2021 -2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг

хэлэлцэж батлах тухай.

  1. Сумын 2021 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай.
  2. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай.
  3. Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж

батлах.

  1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр,

арга хэмжээг эрэмбэлсэн саналын жагсаалтыг батлах.

  1. Сум хөгжлийн сангаас санхүүгийн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд

хэмжээг тогтоох тухай.

  • Сум хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлтөд

хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг шинэчлэн  байгуулах тухай.

  1. Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах багийн бүрэлдэхүүн,

ажил үүргийн  хуваарийг шинэчлэн батлах тухай.

  1. ИТХ-ын хороодын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.
  2. Сумын өмч хамгаалах байнгын бус зөвлөлийг  шинэчлэн батлах тухай.

 

  1. Хуралдааны бэлтгэл    ажлыг    хангаж  ажиллахыг  Иргэдийн  

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн дарга \ Ж . Ганхуяг \ -д үүрэг  болгосугай.

 

 

                                   

                                ДАРГА                     Ц. БАТНӨХӨРЛӨЛ

 

togtool  А4  2021 oн

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%