Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

БАГУУДЫН ИНХ ХУРАЛДЛАА

2026-05-18

Түдэвтэй сумын Баянцагаан, Аргалант, Цорго, Ойгон, Шар нуруу багийн иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 05 дугаар сарын 11-15-ны хооронд хуралдлаа. Хуралдаанаар:

-Багийн Засаг даргын 2026 оны эхний хагас жилийн ажлын тайлан

- ОНХС-ийн хөрөнгөөр 2027 онд хийх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар иргэдээс авсан саналыг эрэмбэлэх тухай

-Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшихээр иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 Багийн ИНХ-ын хуралдааны ирцийг идэвхжүүлэх зорилгоор “Татвар төлөгчдийн өдөр”-ийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, хөдөөгийн 4 багт бөхийн барилдаан, хөзрийн тэмцээн, Цорго багт бүх татвар төлөгчдийн дунд холимог гар бөмбөг болон теннис, дартсын тэмцээн зохион байгууллаа. Мөн баг бүрээс “найдвартай татвар төлөгч” өрхийг шалгаруулан өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

          Багийн ИНХ-ын хуралдаан эхлэхийн өмнө ЗДТГ-аас 2026 онд суманд улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын мэдээлэл, сумын түүхт 100 жилийн ойн бэлтгэл ажил, 100 жилийн ойн хандив, түүний зарцуулалт зэрэг мэдээллийг өгч, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, холбогдох мэргэжилтнүүд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

          Мөн сумын 100 жилийн ойн номд орох зургийг зурагчин Ц.Сүхбаатар авсан.

         

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11131
8634 / 78%
1122 / 10%
387 / 3%
988 / 9%