Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

ИТХ-ЫН ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОДЛОГЫН ХОРОО АЖИЛЛАЛАА.

2026-05-08

ИТХ-ын Дэд бүтэц, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлогын хороо хуралдаж, Хоршоо хөгжүүлэх сангийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт болон аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй сумын Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, Нийтийн биеийн тамир спортын талбай буюу баярын талбайн барилгын явц, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 04 шугамын шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцлээ.

Хорооны хуралдааны дараа ИТХ-ын дарга Н.Бямбацогтоор ахлуулсан  ИТХ-ын Дэд бүтэц, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлогын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сумын Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, 04 шугамын шинэчлэлийн ажилтай газар дээр нь очиж танилцан мэдээлэл солилцож ажиллалаа.

Сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засварын ажлын явцтай танилцахад агааржуулах хоолойг суурилуулж, гадна талын дулаалгыг хийж дуусган, өнгө фасадын ажлыг хийж гүйцэтгэж байна. Засварыг гэрээт хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөх талаар гүйцэтгэгч компанийн захиралтай хэлэлцэн тохиролцлоо.

04-ын шугамыг батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэж байгаа эсэхтэй танилцаж, Эрүүл мэндийн төв рүү татсан шугам 20м-ийн дутуу хийгдсэн байсныг илрүүлэн шаардлага тавьж, зургийн дагуу хийлгэж ажиллалаа.

Нийтийн биеийн тамир спортын талбай буюу баярын талбайн ажлын явцтай танилцахад, талбай дээрээ 40 тн цемент буулгасан байна. Мөн бусад барилгын материалыг өнөөдөр буюу 2026.05.08-ны өдөр ачуулж байгаа гэсэн мэдээлэл өглөө. 

Суманд улс, аймаг, орон нутгийн төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийн ажлыг идэвхжүүлэх талаар ЗДТГ-т мэдэгдлээ.                                                                                                                                                                               

                                                                                                                              

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11107
8623 / 78%
1115 / 10%
386 / 3%
983 / 9%