Завхан аймгийн Түдэвтэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй захиргааны хэм хэмжээний 2 шийдвэрт ИТХ-ын дарга Н.Бямбацогтоор ахлуулан, ИТХ-ын Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний бодлогын хороо, Ёс зүй, жендер, хууль эрх зүй, төрийн байгуулалтын бодлогын хороодын гишүүдийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэж, хяналт-шинжилгээ хийлээ. Хуралдаанд ИТХ-ын дарга Н.Бямбацогт, ИТХ-ын төлөөлөгч Х.Саруул-Эрдэнэ, Г.Ганхуяг, Б.Нямсүрэн, Ө.Баянзул нар оролцлоо. Тус суманд:
1 1. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай гэсэн захиргааны хэм хэмжээ тогтоосон 2 тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.
Хуралдаанд Татварын улсын байцаагч М.Ойгонтүмэн төлөөлөгчдөд тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн.

