Тус сумын ИТХ-аас Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төрийн аудитын газартай хамтран зохион байгуулж буй “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах” сарын аян, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлт, Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3 дугаар зорилтын 3.3.11 дэх арга хэмжээнд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын шилэн дансны мэдээллийн ил тод байдал, ашиглалтад хяналт - шинжилгээ, үнэлгээ хийж ажилласан.
Сарын аяны хүрээнд:
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
-Засаг даргын Тамгын газар
-Сум дундын Ойн анги
-Эрүүл мэндийн төв
-Ерөнхий боловсролын сургууль
-Хүүхдийн цэцэрлэг
-Соёлын төв гэсэн 7 байгууллагын шилэн дансны мэдээлэлтэй танилцаж, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, холбогдох зөвлөмж чиглэлийг өгч ажилласан бөгөөд зохион байгуулсан ажлын үр дүнгээр аймагтаа "Дэд" байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
