Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “сургагч багш” бэлтгэх сургалт, зөвлөгөөн Завхан аймагт зохион байгууллаа.

2026-04-15

  Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Сургагч багш” бэлтгэх сургалт, зөвлөгөөн Завхан аймагт зохион байгууллаа. 

    Уг сургалтыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлэх зорилготойгоор зохион байгуулсан бөгөөд сургалтад аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сумдын ИТХ-ын дарга нар хамрагдсан юм.

     Түдэвтэй сумаас ИТХ-ын дарга, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Н.Бямбацогт тус сургалтад хамрагдсан.

   Сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Мянганбаяр, аймгийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Б.Гүнчин-Иш нар үг хэлсэн бөгөөд сургалтад Завхан аймаг дахь Монгол банкны салбарын захирал Б.Амартүвшин, аймгийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Амарсайхан, аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн хошууч Б.Базарсад, цагдаагийн хошууч П.Даваахүү, цагдаагийн ахмад Л.Хишигтогтох, цагдаагийн ахлах дэслэгч А.Отгонсүрэн, цагдаагийн дэслэгч Д.Бямбасүрэн нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл, мэдээлэл тавилаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11131
8634 / 78%
1122 / 10%
387 / 3%
988 / 9%