Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний сургууль, дадлага хийлээ.

2026-03-26

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог ажиллуулж, бэлтгэл сургуулилт хийдэг билээ. Энэ жил гуравдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт дуут дохиог дуугаргаж, иргэд, ЕБС-ийн багш, сурагчид болон тус сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн (ЕЗМА) албан хаагчид цугларч, сургууль, дадлагад оролцлоо. ЕЗМА-д 66 албан хаагч томилогдон ажилладаг бөгөөд тус сургуулилтын үеэр албан хаагчдын бэлэн байдлыг шалгаж, аранзанд нь үелэг хийж, аранзны бүрдэл бүрэн 5 албан хаагчийг шалгаруулж шагнаж урамшууллаа. Мөн ЕБС-ийн сурагчдаас газар хөдлөлтийн үед осол гэмтлээс хэрхэн сэргийлэх болон аранзанд зайлшгүй байх зүйлсийн талаар асуулт тавьж, шалгарсан сурагчийг шагнаж урамшуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10250
8475 / 83%
1089 / 11%
332 / 3%
354 / 3%