Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ сарын 11-нд Иргэний танхимд боллоо. Газрын даамал Г.Цэнд-Аюуш хуулийн төслийн агуулгыг танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогсдын санал, хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултад тухай бүр хариулт өгч ажиллалаа.
