Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд 2025.03.07-ны өдөр зохион байгууллаа.
Бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Эв Монгол" клубийн бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Эв Монгол" клубийн бөх, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын арслан Э.Батмагнай, улсын заан Д.Хүдэрбулга, дунд шөвөгт улсын заан М.Лхагвагэрэл аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан С.Ган-Эрдэнэ, аймгийн арслан М.Баасанжав нар шалгарлаа.
