Иргэд та бүхэн өргөдөл, гомдлоо "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль"-ийн дагуу гаргах бөгөөд ИТХ-ын дарга Н.Бямбацогт-98889900, нарийн бичгийн дарга Г.Мөнхтуул -92060921 дугаарын утсаар, za.tudevtei.ith@gmail.com и-мэйл хаягаар болон Нутгийн удирдлагын ордны 2 давхар 3 тоотод байрлах ИТХ-ын ажлын албанд ирүүлж болно.
ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулиас
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёо
Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.
2/"санал" гэж төрийн ба нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг;
3/"мэдэгдэл" гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг;
4/"гомдол" гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг;
5/"өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг.
6.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг
5 дугаар зүйл.Өргөдөл, гомдол гаргах эрх
1.Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.
6 дугаар зүйл.Өргөдөл, гомдол гаргагчийн эрх
Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ:
1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах;
2/өргөдөл, гомдолтойгоо холбогдуулж тайлбар, нотлох баримт гаргах;
3/өргөдөл, гомдлоосоо татгалзаж буцаан авах;
4/өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах;
5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх.
8 дугаар зүйл.Өргөдөл, гомдол гаргах зарчим
1.Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй.
2.Өргөдөл, гомдол үнэн зөв байна.
9 дүгээр зүйл.Өргөдөл, гомдол гаргах хэлбэр
1.Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна.
