АВЛИГЫН ЭСРЭГ МЭДЭГДЭЛ
АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТ ОЛОН БОЛОХ ТУХАЙ
Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн, Монгол даяар өрнөсөн “Авлигатай тэмцэх, шударга ёсыг хэрэгжүүлж, авлигын эсрэг хөдөлгөөнд нэгдэн орох” үзэл санааны дор нэгдэн “АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТ ОЛОН БОЛОХ”-оо эрмэлзэн мэдэгдэж байна.
Үндэсний эдийн засгийн болон нийгмийн хөгжил, ардчилал, эрх чөлөө, шударга ёсонд харш, “Авлига” гэдэг үл тэвчих үзэгдлийн эсрэг тэмцэх, иргэдийн амьдралд үзүүлэх “Авлига”-ын хортой нөлөөг арилгахад Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаа, үйлчилгээгээ иргэдэд нээлттэй, ил тод болгож, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй хүргэнэ.
Авлигын эсрэг хийх тэмцлийг бүхий л чиглэлээр хүчтэй өрнүүлэхэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд олон нийтийн өргөн оролцоо, хамтын хүчин чармайлтад түшиглэн авлигын бүхий л хэлбэрийг үл тэвчинэ.
Манай хамт олон, Төрийн албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй, соёлтой, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж, хуулийг сахин биелүүлэх болно.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд энэхүү санал санаачилгыг дэмжиж авлигын эсрэг тэмцэгч бүхэнд дэмжиж ажиллахыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.