Завхан аймгийн Түдэвтэй сум нь 2,8 мян.км.кв газар нутагтай. Хангайн нурууны хойд бүсэд далайн төвшнөөс дээш 1664,2 метрт оршдог.
Засаг захиргааны анхан шатны 5 багт хуваагддаг. 2025 оны хагас жилийн байдлаар 1956 хүн амтай. 2024 оны жилийн эцсийн байдлаар 109668 толгой мал тоолуулсан байна.
2025 оны сумын төсвийн орлого 2,245,803,520 төгрөг, үүнээс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөтөлбөр, төсөл арга хэмжээнд 399,600,000 төгрөг төсөвлөгдөж 29 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 0.4-ийн цахилгааны шугамын засвар үйлчилгээ, мөн Нөмрөг – Улаангом чиглэлийн замаас Арц суурь боомтыг холбох хатуу хучилттай замаас Түдэвтэй сумын төвийг хатуу хучилттай замаар холбох зэрэг нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн ач холбогдолтой арга хэмжээнүүд хэрэгжиж байна.
Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар ялангуяа, газар тариалан эрхлэлтийг дэмжиж Аргалант, Ойгон, Шар нуруу багийн нутагт 1200 гаруй га талбайг газар тариалангийн зориулалтаар олгож өвс, тэжээл тариалж байна.