"Төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн" арга хэмжээ 2025 оны 6 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд тус суманд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Рэнчинванжилаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж Түдэвтэй, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Цэцэн-Уул, Тэс сумдын 250 гаруй албан хаагчид оролцож сургалтад хамрагдаж, тэргүүн туршлагуудаасаа солилцож, урлаг спортын төрлүүдээр өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Нийлбэр дүнгээр Түдэвтэй сум тэргүүлж шилжин явах цом, дараа жилийн зөвлөгөөнийг зохион байгуулах эрхийг гардан авлаа.