ИТХ-ын ээлжит IV хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт Иргэний танхимд хуралдлаа.
Ээлжит IV хуралдаанаар:
1. ИТХ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай.
2. ИТХ-ын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийг хэлэлцэх тухай.
3. ИТХ-ын Ёс зүйн хороог байгуулах тухай.
4. Сумын Жендерийн дэд салбар хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.
5. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.
6. Сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийг хэлэлцэх тухай.
7. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх тухай.
8. Татварын орлогын бүрдүүлэлтийн талаар хэлэлцэх тухай.
9. Ойгон нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай.
10. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай.
11. Сумын түүхт 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын ажлын тайлан
12. “Дилов хутагт” түүхэн дуулалт жүжгийн санхүүгийн тайлан хэлэлцэх тухай.
13. Орон нутгийн хөгжлийн сангийн хагас жилийн тайлан хэлэлцэх тухай.
14. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох тэргүүлэх чиглэл батлах тухай, Төсөл сонгон шалгаруулах зээлийн хорооны хурлын тов тогтоох тухай.
15. Сумын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх тухай. Төрийн байгууллагуудын өмч хөрөнгө актлах саналыг хэлэлцэх тухай.
16. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тайланг хэлэлцэх тухай. Үүнд:
- “Ойгон нуур, Нөмрөг уул” хоршоонд эзэмшүүлсэн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн гэрээний талаар хэлэлцэх тухай.
- Хөдөө аж ахуй, газар тариаланд ашиглаж байгаа техник хэрэгслийг ашиглаж олсон орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын тайлан
- Сумын аюулгүй нөөцийн өвс тэжээлийн бүрдүүлэлт, зарцуулалт болон санхүүгийн тайлан
- “Шинэ хөдөө төсөл”-ийн хүрээнд аймгийн мал сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх арга хэмжээний хэрэгжилтийн тайланг сонсох тухай.
- Хогны ачих машины үйлчилгээний хураамжийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын тайлан
- Мал эмнэлгийн үйлчилгээний арга хэмжээний гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх тухай.
эдгээр асуудлуудыг хэлэлцэж 10 тогтоол шийдвэр гаргаж ажиллалаа.