Орон нутгийн бие даасан байдлыг хангаж, Иргэдийн хүсэл сонирхол эрх ашгийг эрхэмлэж, тэдний оролцоонд тулгуурлан сумын эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг зөв оновчтой шийдвэрлэж, хэрэгжилтийг хангуулахад ИТХ-ын төлөөлөгчдийн санал санаачилгыг өрнүүлэх нь сумын хурлын эрхэм зорилго оршино.
Зорилт 1. Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн чиг хандлага, зарчмын дагуу орон нутгийн онцлогт нийцсэн бодлого шийдвэр батлах, хэрэгжилтийг хангуулна.
Зорилт 2. Хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох хуралдааны зохион байгуулалт, зохион байгуулалт, чанар үр нөлөөг дээшлүүлж, ил тод нээлттэй байх зарчмыг төлөвшүүлнэ.
Зорилт 3. Хурлын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх арга, хэлбэр, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, түүний үр нөлөөг дээшлүүлнэ.
Зорилт 4. Сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэн, чадавхжуулна.