Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Түдэвтэй сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа.

2024-10-31

         

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль тус суманд 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж дууссан бөгөөд  Ардчилсан намаас 12, Монгол Ардын намаас 3 төлөөлөгч сонгогдсон.

ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр товлож хуралдууллаа. 

2024-2028 онд бүрэн эрхийг хэрэгжүүлэх ИТХ-ын анхдугаар хуралдаанд 15 төлөөлөгч оролцож ирц 100 хувьтай байсан бөгөөд хуулийн дагуу хамгийн ахмад настай төлөөлөгч болох Цорго багаас сонгогдсон төлөөлөгч Д.Хашбат анхдугаар хуралдааныг эхлүүллээ. 

Анхдугаар хуралдааныг иргэд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхээр шийдвэрлэж цахим орчинд шууд дамжуулалт хийж ажилласан. 

Хуралдаанаар: 

  1. ИТХ-ын төлөөлөгчдөөр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай.
  2. Сумын ИТХ-ын хуралдааны байнгын дэгийг батлах тухай.
  3. Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай.
  4. Сумын Засаг даргыг сонгох тухай.
  5. Сумын ИТХ-ын зөвлөлийг байгуулах тухай
  6. ИТХ-ын хороодыг байгуулах тухай
  7. Сумын 2024 оны төсөвт тодотгол хийх тухай
  8. Төсөв санхүүгийн тайлан мэдээлэл сонсох тухай асуудлуудыг хэлэлцлээ.

 

Шинээр сонгогдсон 15 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх шийдвэрийг гаргаж төлөөлөгчдөд ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.

Сумын ИТХ-ын даргад Ардчилсан намын төлөөлөгчдөөс Н.Бямбацогтын нэрийг дэвшүүлж төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжиж ИТХ-ын даргаар сонгогдлоо.   

          Сумын засаг даргаар томилуулахаар Х.Саруул-Эрдэнийн нэрийг дэвшүүлж төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжиж Аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6129
4626 / 75%
935 / 15%
277 / 5%
291 / 5%