Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан "Дэвжээ" А.Х.А тэмцээн зохион байгууллаа.

2023-01-13

        Сумын ИТХ-аас  Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан хууль, эрх зүй, танин мэдэхүйн уралдаант "Дэвжээ" А.Х.А тэмцээнүүдийг зохион байгуулж, ивээн тэтгэж ажиллалаа. Тус тэмцээнд ЗДТГ, ЕБС, ЭМТ, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, ААН байгууллагуудын төлөөлөл, Аргалант багийн иргэдээс бүрдсэн 5 баг оролцлоо.
          Тэмцээнийг 4 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд мэндчилгээ болон гэрийн даалгаварт сугалаагаар сонгогдсон сэдвүүдийн талаар илтгэл тавих, жүжигчилсэн тоглолт үзүүлэх даалгавар өгсөн бөгөөд багууд өөрсдийн сэдвийн хүрээнд хууль эрх зүйн мэдээлэл, тухайн сэдвээр хөндөгдөж зөрчигдөж буй асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлтийг илэрхийлж, мэндчилгээндээ илтгэл оруулсан нь бусад төрлийн уралдаан тэмцээн, үйл ажиллагаанаас онцлог байлаа.
Тус тэмцээнд:
- ЗДТГ 1-р байр
- ЕБС 2-р байр
- Аргалант баг 3-р байрыг тус тус эзэллээ.
ИТХ-ын дарга Ц.Батнөхөрлөл, төлөөлөгч Ө.Баянзул нар А.Х.А тэмцээнийг ивээн тэтгэж зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%