Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар сургалт зохион байгууллаа.

2023-04-27

    Төрийн байгууллагуудын албан хаагчдын ажлын байрны цуврал сургалтын хүрээнд ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Ганхуяг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийн талаар сургалт, мэдээлэл хийж сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөг сургалтад хамрагдсан албан хаагчдад танилцууллаа. 

     Тус сургалтад Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, багш нар, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн хэсгийн албан хаагчид хамрагдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%