Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна.

2023-04-26

      Сумын ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн 2022.03.31-ны өдрийн 1/1677 дугаар албан тоотын дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж буй захиргааны хэм хэмжээний актуудад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна.

      Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИТХ-ын Хууль эрх зүй, төрийн байгуулалтын бодлогын хорооны гишүүд, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд томилогдсон. Тус сумын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2 захиргааны хэм хэмжээний акт улсын нэгдсэн санд бүртгэлтэй байна. Үүнд:

  1. Хог хаягдлын  үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай 
  2. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай.

      Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх захиргааны хэм хэмжээний актуудад хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж тайланг 2023.05.01-ны дотор ИТХ-ын ажлын албанд ирүүлэхээр ажиллаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%