Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг буурууллаа.

2023-04-11

    2023 оны 03 сарын 24-ны өдрийн сумын ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэн баталж малын төрөл, тоо тус бүрээр 500 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, хуралдаанаас гарсан тогтоол, нөлөөллийн шинжилгээний дүн, хэлэлцүүлгийн тайлан, санал асуулгын хуудас зэрэг холбогдох материалуудыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлж ажилласны үр дүнд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2023 оны  4 дүгээр сарын 06-ны өдрийн 6199 дугаарт амжилттай бүртгүүлж, баталгаажууллаа. 

     Та бүхэн хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актыг мөрдөж ажиллаарай. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%