Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Завхан аймгийн Түдэвтэй сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит IX хуралдааныг зохион байгууллаа.

2023-03-24

    Хуралдаанд 15 төлөөлөгч  оролцохоос 13 төлөөлөгч буюу 86,6%-ийн хүчин төгөлдөр ирцтэйгээр хурал амжилттай болж өндөрлөлөө. Ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

  1. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай
  2. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай
  3. ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай
  4. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой талбайд зөвшөөрөл олгох эсэх талаар хэлэлцэх тухай
  5. ЗДТГ-ын эзэмшилд байгаа машин, техник хэрэгсэл /мал угаалгын машин, цэнхэр трактор, ковш трактор/, гарааш, буудлыг түрээсэлж олсон орлогын бүрдүүлэлт, зарцуулалтын тайлан мэдээг хэлэлцэх тухай
  6. 2023 онд ойгоос бэлтгэх модны нөөцийн хэмжээг тогтоох тухай
  7. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хуваарилалтыг батлах тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%